Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны ээлжит 9-р хуралдаан хоёрдугаар сарын 17,18-ны өдрүүдэд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам"-ыг батлав. Энэхүү журмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох, тамга, тэмдэг хэрэглэх, гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж мөрдөхтэй холбоотой асуудлуудыг зохицуулж байгаа юм.
Мөн “Шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудит хийх”, “Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг үнэлэх” журмыг тус тус баталж, 2022 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтов. Эдгээр журмууд батлагдсанаар шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлж, шүүх тогтолцоонд эрхзүйн шинэчлэл хийж, ажиллахад шүүхүүдийн тамгын газарт дагаж мөрдөх тодорхой бөгөөд нарийвчилсан зохицуулалттай боллоо.
Түүнчлэн Улсын их хурлын тогтоолоор баталсан журамд нийцүүлэн бүх шатны шүүхийн шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг шинэчлэн тогтоов. Ингэснээр шүүгчдийн цалин төрийн алба хаасан хугацаанаас хамаарч нэмэгдэх зохицуулалтыг нэг мөр хэрэглэх боломж бүрдэв.
Товчоор;
- Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргын томилгоо,
- Зарим шүүхийн шүүгч нараас хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг шалган шийдвэрлүүлэх,
- Шүүгчид эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөө олгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хэвлэл мэдээллийн хэлтэс