Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэллхам Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Ивкофыг өнөөдөр хүлээн авч уулзан, харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцов.
www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэллхам Монгол Улсад шүүхийн салбарт хийгдэж буй шинэчлэлийн явцын талаар товч мэдээлэл өгөөд түүнийг амжилттай хэрэгжүүлэхэд Канад Улстай зарим асуудлаар хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.
Элчин сайд Катрин Ивкоф Монгол Улсын шүүх эрх мэдлийн салбарт хэрэгжүүлж болох зарим төсөл, санаачилгын талаар мэдээлэл өгсөн бөгөөд шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийн захиргааны үйл ажиллагааг бэхжүүлэх, шүүхээс иргэдийн авах үйлчилгээг сайжруулах, шүүхийн журмаар жендерийн тэгш байдлыг хангах чиглэлд онцгойлон анхаарч хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Шүүхийн тухай хуулийн хэрэгжилт, шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд хоёр орны шүүхийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлж, богино болон урт хугацааны төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар тохиролцов. Хамтын ажиллагааны эхний санаачилгыг энэ онд хэрэгжүүлэхээр боллоо.
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Н.Отгончимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа нар оролцсон юм.
ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР