Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан сургалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Сургалтыг Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д.Тунгалаг нээж, үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ сургалтад оролцогчдын 60 гаруй хувь нь өмнө сургалтад хамрагдаж байгаагүй шинэ хүмүүс болохыг дуулгаад Японы эрдэмтэн судлаачдын хичээлийг сургагч багш нар баяжуулан зааж, онол, практик хосолсон цогц мэдлэг олгоход чиглэгдэж байгааг онцоллоо.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Эхний хичээлийг Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч, доктор (Ph.D) дэд профессор С.Болормаа Хөдөлмөрийн эрхийн маргааны талаарх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог сэдвээр заасан юм. Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан Япон улс болон Монгол улсын Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тогтолцоо, түүний онцлог зарим асуудал сэдвээр заана.
Түүнчлэн Япон улсын Чуюкогийн их сургуулийн хуулийн профессор, багш Инаба Казүто “Эвлэрүүлэн зуучлагчийн ур чадвар” Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Д.Тунгалаг Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт, үндсэн шинж, онцлогууд сэдвээр тус тус заана.
Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дахь хүйсийн тэгш байдал”, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Доржсүрэн “Эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүй”, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үе шат” сэдвээр хичээл заах юм.
Хэвлэл мэдээллийн хэлтэс