Шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдлаа.
www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргаан жилээс жилд нэмэгдэхийн хэрээр хэргийн архив бүрдүүлэлт, цахим хэлбэрт шилжүүлэх баримтын тоо өсөж байгаа тул архивын үйл ажиллагааг оновчтой төлөвлөн, техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, хүний нөөц, сургалтын зөв менежментээр хангах шаардлага үүссэн юм.
Энэ ч үүднээс орон нутгийн шүүхийн тамгын газруудыг бүрэн техник хэрэгслээр хангаж, архивыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг Монгол Улсын шүүхийн хэмжээнд нэгэн зэрэг, эхлэхээр төлөвлөж байна. 2022 онд багтааж өндөр хурдны сканерын тоог нэмэгдүүлэх, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавьсан.
Улсын хэмжээнд одоогийн байдлаар нийт шүүхийн тамгын газарт 56,2 сая хуудас баримтын 17 хувийг, Шүүхийн тусгай архив 72,5 сая хуудас баримтын 1.71 хувийг тус тус цахим хэлбэрт шилжүүлээд байна.
Дээрх төлөвлөгөөний хэрэгжилт хангагдсанаар иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх, архивын баримтын хадгалалт, хамгаалалт сайжрах давуу талтай. Мөн архивын баримтын насжилтыг уртасгах, ажилтнууд болон хэргийн баримттай танилцаж буй иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үр нөлөө үзүүлнэ.
ШҮҮХИЙН ТУСГАЙ АРХИВ