Монгол Улсын шүүхийн тухай хуульд “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн тухай мэдээлэл авсан бол цагдаагийн байгууллага энэ байдлыг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг даруй авах үүрэгтэй”, “Энэ хуулийн 49.4-т заасан арга хэмжээг авах нөхцөл, журмыг Ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/301, 186 дугаартай хамтарсан тушаалаар ”Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам”-ыг шинээр баталлаа.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Тус журмын төслийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байрлуулж, бүх шатны шүүх, Цагдаагийн байгууллага болон олон нийтээс санал авч тусгасан бөгөөд журмыг Захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлсэн болно.
Журамд шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн, эсхүл аюул занал учирсан үед цагдаагийн байгууллага таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг шуурхай зохион байгуулах, хамгаалалтын арга хэмжээний төрөл, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг тусгаснаараа шүүгчийн зүгээс шударга ёсыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх аюулгүй байдлын нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам боллоо.
ЭНД дарж журамтай танилцана уу.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ