Шүүхийн захиргааны ажилтныг дадлагажуулах, мэргэшлийг нь дээшлүүлэх хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор шүүхийн захиргааны ажилтны сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтад багшлах, удирдан чиглүүлэх сургагч багшийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

       Доор дурдсан шаардлагыг хангасан, шүүхийн захиргааны сургалтад сургагч багшаар оролцох сонирхолтой шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, эрх зүйч, өмгөөлөгч, судлаачид, сургалтын орчин үеийн заах арга зүй эзэмшсэн мэргэжилтэн та бүхэн хүсэлтээ ирүүлнэ үү.

 

  1. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтан сургагч багшид тавигдах тусгай шаардлага:
    1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч бол 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
    2. Шүүхийн тамгын дарга шүүгчийн туслах, шүүхийн нарийн бичиг, мэдээлэл лавлагааны ажилтан, хэргийн хөдөлгөөний ажилтан шүүхийн архивын ажилтнаар 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
    3. Сургагч багшаар ажиллаж байсан туршлагатай, эсхүл судалгаа, шинжилгээний ажил эрхэлж байсан туршлагатай эсхүл сургагч багшаар ажиллах чин хүсэлтэй байх ба онлайн, зайнаас сургалт хийх чадвартай, мэдээлэл технологийн зохих мэдлэгтэй байх.

 

  1. Бусад сургагч багшид тавигдах шаардлага:   
    1. Өмгөөлөгч, хуульч байх, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар мэргэшсэн,  5-аас доошгүй жил ажилласан байх;
    2. Сургалтын хөтөлбөр боловсруулах, төлөвлөлт хийх, гарын авлага боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх чадвартай байх;
    3. Шүүхийн захиргааны ажилтны сургалтад багшлах, сургалтын агуулгыг бэлтгэхэд цаг зарцуулах, өөрийгөө дайчлах боломжтой байх;
    4. Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх, хувийн зохион байгуулалт сайтай байх;
    5. Сургагч багшийн ёс зүй, харилцааны өндөр соёлтой, нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжлийн нэр хүндтэй байх.
    6. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
    7. Тухайн салбарын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж байсан, бүтээлийн жагсаалттай байх.

 

       Дээрх шаардлагыг хангасан, шүүхийн сургалтад багшлах сонирхолтой хүмүүс сургагч багшаар ажиллах боломжтой чиглэлээ тодорхойлж хүсэлтээ 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор Шүүхийн хүний нөөцийн газрын human_resources@judcouncil.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

 

 

  1. Сургагч багшаар ажиллах чиглэл:

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт

3.1.Шүүх эрх мэдэл

3.2.Шүүхийн захиргаа

3.3.Шүүхийн тамгын газрын удирдлага, зохион байгуулалт

3.4.Шүүхийн захиргааны ажилтны ажил үүрэг, түүнийг гүйцэтгэх

3.5.Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа, хандлага

3.6.Шүүхийн захиргааны ажилтны сэтгэл зүй

3.7.Шүүхийн мэдээллийн технологи

3.8.Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар

3.9.Шүүхийн архив

3.10.Шүүхээс хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах нь

3.11.Хэргийн хөдөлгөөний удирдлага

3.2.Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал

3.13.Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал

3.14.Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал

3.15.Шүүхийн шийдвэр боловсруулах

3.16.Хэргийн хөдөлгөөний нэгдсэн системийн ашиглалт

3.17.Шүүхэд хэрэг, нэхэмжлэл хүлээн авах ажиллагаа

3.18.Шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа

3.19.Хэргийн оролцогчдод эрх, үүрэг танилцуулах

3.20.Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, техник зохион байгуулалтыг хангах ажиллагаа

3.21.Хавтаст хэргийн хөтлөлт, хадгалалт, ашиглалт

3.22.Нотлох баримт, эд мөрийн баримт хадгалах, хамгаалах

3.23.Шүүхийн нууц

3.24.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал

3.25.Шүүхийн аюулгүй байдал

3.26.Судалгааны арга зүй

3.27.Шүүхийн үйлчилгээ

 

4. Шүүхийн захиргааны ажилтны мэргэшүүлэх, заавал хамрагдах үргэлжилсэн сургалт:

4.1.Хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн сургалт

4.2.Харилцаа хандлага ёс зүйн сургалт

4.3.Хууль хэрэглээний чадвар

4.4.Мэргэшлийн мэдлэг, ур чадвар

 

       Дэлгэрэнгүй мэдээллийг: Шүүхийн сургалт хариуцсан референт Э.Батцэнгэл /утас 88001700/-тэй  холбогдоно уу.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ