Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын /IDLO/ Канадын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-тэй хамтран “Жендерт суурилсан хүчирхийлэл, түүний суурь шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийг таниулах сургалтыг шүүхийн захиргааны ажилтнуудад зохион байгууллаа. Энэхүү сургалтын зорилго нь Жендерт суурилсан хүчирхийлэл, түүний суурь шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийн талаар таниулахад чиглэж байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэхдээ анхаарах асуудлын талаар цогц мэдлэг олгоход чиглэсэн юм.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Дөрвөн ээлжээр зохион байгуулагдах тус сургалтын эхний ээлж 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Кемпински” зочид буудалд болж, нийслэл, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 захиргааны ажилтныг хамрууллаа.
“Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн менежер А.Жаргалан сургалтыг нээж, төслийнхөө талаар болон сургалтын зорилгыг товч танилцуулав.
Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, цаашдын зорилгыг танилцуулж, сургалтад оролцогчдод амжилт хүслээ.
Төслийн зохицуулагч С.Одончимэг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой жендерийн ялгаатай үнэлэмж, эрх мэдлийн тэнцвэргүй байдал”, төслийн олон нийттэй харилцах мэргэжилтэн С.Агьзул “Олон нийт хөндлөнгийн гэрч болох тохиолдол”, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, төслийн сургагч багш Д.Сарангэрэл “Жендерт суурилсан хүчирхийллийн тухай ойлголт: Суурь шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч: Онцлог, хэрэгцээ, үзүүлэх үйлчилгээ, хохирогч төвтэй хандлага”, төслийн сургагч багш, сэтгэл зүйч, Г.Уянга-Үжин “Өөрийгөө хайрлахуй” эмэгтэйчүүдэд зориулсан сэтгэл зүйн сургалт” сэдвүүдээр тус тус хичээл зааж, сургалтыг удирдан явууллаа.
Энэ сэдвээр үргэлжлүүлэн гурван удаагийн сургалтад зохион байгуулах бөгөөд шүүхийн захиргааны 60 ажилтныг хамруулах юм.
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР