Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан 2022 оны 01 дүгээр сарын 27-ны пүрэв гаригийн 10.00 цагт болно. Тус хуралдаанаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх /өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт ирүүлсэн/ саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай, “Шүүхийн шагналын журам батлах тухай”, Шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч томилох тухай асуудлыг хэлэлцэх юм.

www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

     Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө танилцуулах тухай, “Шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлт”-д нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах эсэх тухай, Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийн 2022 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө танилцуулах тухай болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА