Шүүхийн ерөнхий зөвлөл болон "Трансперенси Интернэшнл-Монгол" ТББ авлигын эсрэг үйл ажиллагааны хүрээнд 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. Тус санамж бичигт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, "Трансперенси Интернэшнл-Монгол" ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, тэргүүн Л.Төр-Од нар гарын үсэг зурав.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

 

      Санамж бичгийн хүрээнд Авлигын эсрэг төрөлжсөн шүүхийн талаар харьцуулсан судалгаа хийх, шүүгчдийг авлига, ашиг сонирхлын зөрчил, үндэслэлгүй хөрөнгөжих зэрэг эдийн засгийн болон санхүүгийн гэмт хэрэг шийдвэрлэх чиглэлээр дагнан мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулахад хамтарч ажиллахаар боллоо.

 

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам Санамж бичгийг байгуулахад чухал ач холбогдол өгч, шуурхай ажилласан "Трансперенси Интернэшнл-Монгол" ТББ-ын хамт олонд талархал илэрхийлж, шүүх эрх мэдлийн салбарт авлигын эсрэг хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрэх боломж байгааг тэмдэглэв.

 

     

      Санамж бичиг үзэглэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг, Тамгын газрын дарга С.Билгүүн болон "Трансперенси Интернэшнл-Монгол" ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал нар байлцлаа. 

 

 

Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар