Монгол Улсын шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны сургалт зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй энэхүү сургалт, зөвлөгөөнд анхан болон давж заалдах шатны шүүхийн 41 тамгын газрын дарга оролцож байгаа бөгөөд энэ сарын 17-19-ний өдрүүдэд үргэлжилнэ.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

     

       Сургалт, зөвлөгөөний нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Н.Баасанжав, Э.Зоригтбаатар, Н.Мөнгөнцэцэг, А.Насандэлгэр, Р.Онончимэг, Б.Ундрах, Л.Энхбилэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа нар оролцлоо.

     

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэллхам сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн, Улсын их хурлаас 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу шинээр бүрэлдсэн Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлээд сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд бид нэлээн эрчтэй ажиллалаа. Шүүхийн ерөнхий зөвлөлд хуулиар олгогдсон үндсэн таван чиг үүргийн хүрээнд таван хороо байгуулж, гишүүдэд хуваарилан ажиллаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж байгаа энэ удаагийн сургалт, зөвлөгөөн нэлээд онцлогтой. Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, хуулийг дагаж гарсан дүрэм, журмыг хэрэгжүүлэхэд 2022 он гарааны жил байх болно. Үүнд Шүүхийн захиргааны 41 тамгын газар манлайлал үзүүлж ажиллах ёстой. Үндсэндээ Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх эцсийн хувь заяа бол шүүхийн захиргааны удирдах ажилтнууд Та бүхний гарт байгааг хэлэхийг хүсэж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажлын алба, шүүхийн тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнууд бүгд сэтгэлгээний шинэтгэл хийж, нэг зорилгод нэгдэж байж шүүхийн шинэтгэлийг амжилттай хийж чадна. Энэхүү шинэтгэлийг хийхэд сургалт маш их хэрэгтэй. Тийм учраас Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэхүү сургалтад их ач холбогдол өгч байна” гээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс сургалтын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.

 

       

       Сургалтыг Монгол Улсын төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, профессор, Япон Улсын Нагояагийн Их сургуулийн хүндэт доктор, С.Нарангэрэл “Хүмүүн байхын учир, ёс суртахуунд нь оршвой” лекцээр эхэллээ.

 

     

       Дараа нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ “Төрийн албаны тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ хэрэгжилт, анхаарах асуудал, МУИС-ийн практик сургалтын төвийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор С.Болормаа “Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга”, Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн багш Э.Жавхлан “Төрийн худалдан авах ажиллагаа”, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүйн ухааны доктор (LL.D) Ж.Оюунтунгалаг “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмын танилцуулга, шүүхийн захиргааны анхаарах асуудал” сэдвээр тус тус хичээл заалаа.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс