www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

       Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар зарим шүүгч, ажилтнуудыг шагнасныг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болов.

     Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Э.Зоригтбаатар, Н.Мөнгөнцэцэг, А.Насандэлгэр, Р.Онончимэг, А.Отгонцэцэг, Л.Энхбилэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа нар оролцож, шүүгч, ажилтнуудад шагналыг гардууллаа.

       Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 101, Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй дараах нэр бүхий хүмүүс Төрийн дээд одон медалиар шагнагдсан юм.

       “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одонгоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Бямбын Алтанцэцэг, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Түндэвийн Даваасүрэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Данжаадын Уранчимэг, Улсын дээд шүүхийн тамгын газрын Архивын сан хөмрөг хариуцсан мэргэжилтэн Жүгдэрийн Тэгшдэлгэр, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын дарга асан Цэрэннадмидын Ганбат, Хэнтий аймгийн Шүүхийн шүүгч асан Дэчингомбын Цэрэндолгор нарыг тус тус шагнасан байна.

       “Алтан гадас” одонгоор Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Чулуунбаатарын Отгонбаяр, ахмад шүүгч Чойжилын Лэгцэг, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Зундуйн Энхтуяа, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Готовын Уламбаяр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Энэбишийн Золзаяа, Дашцоодолын Дэлгэрцэцэг, Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газрын нягтлан бодогч Дашравдангийн Бадамгэрэл, ахмад шүүгч Норовын Дашжамц, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Шагдаргомбын Төмөрбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Жалцангийн Цэнгэл, Улсын дээд шүүхийн тамгын газрын шинжээч Дашдэмбэрэлийн Оюунчимэг нарыг шагнасан байна.

 

<

     

      “Хөдөлмөрийн хүндэт” медалиар Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүдрагчаагийн Отгонбямба, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дагийшаравын Бямбасүрэн, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Аюурзаны Энхтөр, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Балжиннямын Сийлэгмаа, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Даваагийн Уранчимэг, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Буурайн Баттөмөр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Чулуунбаатарын Цэнд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Доржготовын Чанцалням, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Батчулууны Сосорбарам, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Очирбатын Чулуунцэцэг, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Лоолгойн Нямдорж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Гончигсумын Сарантуяа, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Жагарын Байгалмаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Төмөрбаатарын Болормаа, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Чойндонгийн Даваасүрэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Нэрэндашийн Дуламсүрэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Чулуунбаатарын Мөнхцэцэг, Төв аймаг дахь шүүхийн шүүгч Чирчингийн Одсүрэн, Юндэнгийн Энхмаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Шонхойн Оюунтуул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Хаянхярваагийн Оюунжаргал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дамбадаржаагийн Хулан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны референт Цэвээний Цэдэндамба, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын бичиг хүргэгч Балдоржийн Нэргүй, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын жолооч Чанцалын Баярсайхан, Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын үйлчлэгч Ооногдойн Сийлэгмаа, Улсын дээд шүүхийн тамгын газрын ахлах мэргэжилтэн Ичинноровын Сэлэнгэ, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн тамгын газрын үйлчлэгч Дашийн Долгорсүрэн нарыг тус тус шагнажээ.

 

 

 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэллхам төрийн одон, медалиар шагнагдсан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад баяр хүргэж хэлсэн үгэндээ “Шагналын хур буусан сайхан өдөр байна. Төр түмэн нүдтэй гэдэг. Төр хаана, хэн хэдэн жил ажилласан, ямар хувь нэмэр оруулсан, ямар гавьяа байгуулсныг мартдаггүй. Шүүхийн салбар, шүүхийн шинэтгэлийн төлөө өөртөө байгаа бүхий л нөөц боломжоо дайчлан зүтгэж, гавьяа байгуулсныг төр үнэлж, төрийн үнэлгээ та бүхний энгэрт гялалзаж байна. Төрийн дээд одон, медаль хүртсэн Та бүхэндээ баяр хүргэж, амьдрал, ажил үйлс бүхэн тань тэгш сайхан байхын ерөөл өргөе” гэв.

       Шагнал гардуулах ёслолын ажиллагаа дурсгалын зураг татуулснаар өндөрлөлөө.

 

 

 

 

                        Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс