ҮНДСЭН ХУУЛИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ

 

       Монгол улсад Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны түүхт 30 жилийн ойг тохиолдуулан шүүхийн захиргааны албан хаагчдын дунд "АХА” тэмцээн, шүүгч, албан хаагчдын дунд "Дартс”-ны тэмцээн зохион байгууллаа. 

 

 

       "АХА” тэмцээнд шүүхийн захиргааны албан хаагчид авхаалж самбаа, мэдлэг чадвараа дайчлан оролцсоноос 1-р байрт шүүгчийн туслах Д.Дуламсүрэн, 2-р байрт бичиг хүргэгч Д.Түвшинтөгс, "Дартс”-ны тэмцээнд эмэгтэйчүүдээс шүүгчийн туслах Д.Бат-Отгон, эрэгтэйчүүдээс галч Г.Нэргүй нар шалгарлаа.

 

 

 

 

Шүүхийн Тамгын газар