Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч сэлгэн ажиллах өргөдлөө Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.
Phim John Wick: Mạng Đổi Mạng VietSub HD | John Wick | 2014 Phim truyền hình ngắn phim ảnh
Иймд шүүгчийг сэлгэн ажиллуулах шүүх саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.
СЭЛГЭН АЖИЛЛАХ ӨРГӨДӨЛ ИРҮҮЛСЭН ШҮҮГЧ
№ | Одоо ажиллаж буй шүүх | Шүүгчийн сэлгэн ажиллах хүсэлттэй шүүх | Шүүгчийн тоо |
1. | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх | 1 |
Нийт | 1 |
Шүүгч сэлгэн ажиллуулахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын референт А.Энхбаатартай 70008041, 99711747 утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.
"Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам"-тай ЭНД дарж танилцана уу.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ