Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн  68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг  үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

 

       Иймд эдгээр  шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчид хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.

 

Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүх

 

Шүүхийн нэр

Сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүгчийн тоо

1.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

7

2.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

2

3.

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

1

4.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

2

5.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

1

6.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

2

7.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

3

Нийт

18

 

            Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын референт А.Энхбаатартай 70008041, 99711747 утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

 

       "Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам"-тай ЭНД дарж танилцана уу.

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ