www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021-12-23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.
Иймд эдгээр шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчид хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.
Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүх
№ | Шүүхийн нэр | Сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүгчийн тоо |
1. | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх | 2 |
2. | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх | 7 |
3. | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх | 3 |
4. | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх | 1 |
5. | Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх | 1 |
6. | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх | 1 |
7. | Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх | 3 |
Нийт | 18 |
Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын референт А.Энхбаатартай 70008041, 99711747 утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.
“Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-тай танилцах бол ЭНД дарна уу.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ