Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам өнөөдөр /2022.01.04/ Конрад-Аденауэр-Сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Виктор Франкийг хүлээн авч уулзав.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

        Уулзалтаар ардчиллыг хөгжүүлэн бэхжүүлэхэд шүүх засаглалын бие даасан, хараат бус байдлын чухлыг онцлон, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож ярилцлаа.

 

         Талууд төрөлжсөн болон тойргийн шүүх байгуулах хүрээнд олон улсын сайн туршлагыг судлах чиглэлээр хамтарсан судалгаа хийх, шүүхийн мэргэшсэн сэтгүүлчдэд зориулсан сургалтын авлага боловсруулан холбогдох сургалтыг зохион байгуулах чиглэлээр хамтарч ажиллахаар урьдчилан тохиролцлоо.

 

         

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам тус сантай хэрэгжүүлэх хамтын ажиллагаа ийнхүү эхэлж байгаад талархснаа илэрхийлж, уулзалтыг үр дүнтэй болсныг цохон тэмдэглээд ноён Виктор Франкт ажлын өндөр амжилт хүслээ.

 

         Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Билгүүн, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын мэргэжилтэн С.Сутайбильгэ нар байлцав.

 

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР