Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтны ур чадварыг дээшлүүлэх сургалтын хүрээнд “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан давтан сургалт”-ыг өнөөдөр эхэллээ.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Сургалтын зорилго нь гэр бүлийн эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэхэд чиглэж байгаа юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэллхам сургалтыг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ эвлэрүүлэн зуучлал бол хэрэг маргааныг талуудын аль алинд харилцан ашигтай хувилбараар шийдвэрлэдэг, энэ ч утгаар нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, ач холбогдол өгч байгааг онцоллоо. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдыг бэлтгэж, мэргэшүүлэх сургалтад анхаарч ирсэн гэдгийг дурдаад цаашдаа эвлэрүүлэн зуучлагчдын орон тоог нэмэгдүүлэх, сургалтыг чанаржуулан үргэлжлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Монгол Улсын Гавъяат хуульч Д.Тунгалаг “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2020 оны 3 дугаар улиралын нэгдсэн мэдээ, түүнд хийсэн дүн шинжилгээ”, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тулгамдаж буй асуудлууд” сэдвээр, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн Д.Доржсүрэн “Хувь хүний хөгжил, сэтгэл зүй” сэдвээр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн Ч.Ичинхорлоо “Гэр бүлийн эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэх онцлог,” сэдвээр сургалтыг тус тус удирдан явууллаа.
Энэ жилийн хувьд Ковид-19 цар тахлын улмаас дүүрэг дэх эвлэрүүлэн зуучлагчдыг танхимаар, орон нутгийн эвлэрүүлэн зуучлагчдыг цахимаар оролцуулж байгаагаараа онцлог юм.
Сургалтад нийт шүүхийн тамгын газрын 44 эвлэрүүлэн зуучлагч оролцож байна.
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР