Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүхийн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Ханнс Зайдел сангийн Эрх зүйн боловсрол академитай хамтран  захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан Үндсэн хуулийн эрх зүй: Хүний эрх, “Татварын эрх зүй: Олон улсын татвар, Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа” сэдэвт хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг олгох сургалтын II ээлж  2021 оны 12 дугаар сарын  13-14-ний өдөр болж өндөрлөлөө.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

      Энэ жилийн хувьд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу байгуулагдсан сургалтын хөтөлбөрийг боловсруулах чиг үүрэг бүхий бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий зөвлөл, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн төлөөллөөс бүрдсэн орон тооны бус хорооны боловсруулсан сургалтын хөтөлбөрөөр зохион байгуулагдсан нь онцлог байлаа.

 

 

      Сургалтаар захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид мэргэжлийн суурь сургалт буюу “Үндсэн хуулийн эрх зүй: Хүний эрх” хичээлээр хуульчийн үргэлжилсэн сургалтын 0.75 багц цаг, мэргэшүүлэх сургалт буюу “Татварын эрх зүй: Олон улсын татвар, Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа” хичээлээр 1.5 хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагийг хангаж, хуульчийн үргэлжилсэн сургалтын 2.25 багц цагийг хангасан юм.

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР