Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Бүгд Найрамдах Турк Улсын Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч ноён Эмрах Устаөмэрийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр /өнөөдөр/ хүлээн авч уулзлаа.

 

     ШЕЗ дарга Э.Батбаяр өнгөрсөн 2 жилийн хугацаанд шүүхийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй болгох, шүүгчийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр Туркийн ТИКА олон улсын байгууллага аливаа санал, санаачилгыг дэмжин хамтран ажиллаж, Монгол Улс, БНТУ-ын шүүхийн байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв.

 

 

     Хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрч буй 2021 онд Монгол Улсын шүүхийн шүүгчийг мэргэшүүлэн сургах сургалт, шүүхийн үйлчилгээг нээлттэй ил тод болгоход чиглэсэн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж гүйцэтгэсэн болно.

 

   

 

    Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч ноён Эмрах Устаөмэр хоёр улсын шүүхийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Туркийн ТИКА олон улсын байгууллага аливаа саналыг идэвхтэй дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлээд ирэх онуудад Монгол Улсын шүүхэд техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх төсөл, хөтөлбөрийг өргөжүүлэх, шүүхийн шүүгч, захиргааны ажилтны чадавхийг дээшлүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР