www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан “Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт”-д амжилттай хамрагдсан 72 эрх зүйчдэд гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр боллоо.
Зургаа дахь жилдээ зохион байгуулж буй тус сургалтын төгсөгчдөд гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд хүндэтгэл үзүүлж оролцов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр энэхүү ажиллагааг нээж, баяр хүргэж хэлсэн үгэндээ шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтын зорилго, ач холбогдлыг онцлон тэмдэглээд, сургалтын хугацаанд эзэмшсэн мэдлэгээ ажлын байрандаа хэрэгжүүлж, амжилттай ажиллахыг хүссэн юм.
“Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалтыг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх нийт 60 хоногийн хугацаанд танхимын болон дадлага хосолсон хэлбэрээр анх удаа цахимаар зохион байгуулж өндөрлөлөө.
Тус сургалтанд орон нутгаас 16 эрх зүйч хамрагдсан бөгөөд тухайн орон нутгийн шүүхэд дадлага хийлээ. Шүүхийн ерөнхий зөвлөл ийнхүү тус сургалтаар өнгөрсөн хугацаанд нийт 241 эрх зүйчийг шүүхийн захиргааны ажилтнаар бэлтгэв.
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР