Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар /Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 6, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 5/ нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг 2021 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтлоо.

Томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17.00 цагаас өмнө [email protected] имэйл хаягаар ирүүлнэ үү.

 

Томилгооны сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийн 51-263526 утсаар болон [email protected] хаягаар ирүүлнэ үү.

 

Нэр дэвшигчидтэй танилцах http://parliament.mn/n/whayn

 

Жич: Байнгын хорооны тогтоолд томилгооны сонсголд оролцох ажиглагчийн тоог 15 хүртэл байхаар тогтсон тул томилгооны сонсголд оролцох бүртгэлийг цахим шуудангаар ирүүлсэн дарааллын дагуу хийх болохыг мэдэгдэж байна.Phim John Wick: Mạng Đổi Mạng VietSub HD | John Wick | 2014 Phim truyền hình ngắn phim ảnh

 

 

Ажлын хэсэг

Эх сурвалж: http://parliament.mn/n/aaayn