Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалтыг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд цахим болон дадлага ажлын хосолсон хэлбэрээр 6 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтад хууль зүйн их, дээд сургууль төгссөн 88 эрх зүйч хамрагдаж байгаа бөгөөд тэдний шүүхwww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピーийн захиргааны ажилтнаар мэргэшин суралцах болсон хүсэл эрмэлзэл, шүүхийн захиргааны хүний нөөцийг бэлтгэж буй сургалтын талаарх сэтгэгдлийг түүвэрлэн хүргэж байна.
Т.Энхболор: Сургалтад сууснаар өөрийн мэдлэг чадварын цар хүрээг тэлнэ
Шүүхийн захиргааны ажилтны сургалтад сууснаар өөрийн мэдлэг чадварын цар хүрээг тэлэх нь илүү ихийг олж мэдэх, ажил мэргэжлийн талбарт гарахад шаардагдах мэдлэг, ур чадвар олж эзэмшихэд чухал ач холбогдолтой.
Миний ойрын зорилго бол шүүхийн салбарт ажиллаж бага гэлтгүй ажлыг чинь сэтгэлээсээ тууштай хийх, тухайн салбарынхнаас суралцах, ажилдаа илүү мэргэших, мэдлэг чадвараа практикт ашиглаж, онол практик хосолсон ур чадвараа илүү хөгжүүлж ажиллах, ажлын талбартаа амжилт, бүтээл гаргах, чадварлаг боловсон хүчин болоход оршино.
Заримдаа өөрийгөө мөрөөдөлдөө хүрсэн мэтээр төсөөлөхөд өөрийн мэдэлгүй үнэхээр жаргалтай болчихдог. Улс орны хөгжил ард иргэдээсээ шууд хамааралтай. Улсын хөгжилд хувь нэмэр оруулна гэдэг нь заавал том албан тушаал эзэмшиж, шинэ санаа гаргаж, бүтээн байгуулалт хийх гэх мэт том ойлголт биш юм. Харин хүн бүр дор бүрнээ өөрийгөө хөгжүүлэх нь эх орондоо оруулж буй маш том хувь нэмэр.
А.Урансайхан: Би шүүгч болохыг мөрөөддөг
Миний мөрөөдөл бол шударга үнэнийг дэнсэлдэг шүүгч болох. Шүүхийн байгууллага, шүүгч бол миний хувьд төдийгүй улс орны хувьд маш хүндтэй, чухал, эрхэм алба. Учир нь хүмүүс эндээс шударга үнэнийг, бас итгэлийг хүлээж байдаг. Английн нэрт сэтгэгч, эрх чөлөөний философийг үндэслэгч Ж.Локк хүний амь нас, өмч хөрөнгө, эрх чөлөө гурвыг хүний салшгүй эрх, юугаар ч орлуулшгүй үнэтэй ашиг сонирхол нь гэж нэгэнтээ хэлсэн. Тэгвэл шударга ёсны үйлчилгээг хүргэх замаар хүний энэ амин чухал ашиг сонирхлыг дэнслэх онцгой бүрэн эрх зөвхөн шүүгч хүнд бий. Энэ өндөр нэр хүнд, хариуцлагыг хүлээдэг болохын хувьд шүүгчид олон төрлийн хязгаарлалт, хуулийн болон ёс зүйн хэм хэмжээ үйлчилж байдаг. Эрх зүйч мэргэжлээр төгссөн миний мөрөөдөлдөө хүрэх, хөгжин дэвших үүд хаалга болохоор шүүхийн захиргааны байгууллагад орж ажиллах чин хүсэлтэй байна.
Э.Болорчимэг: Шударга ёсыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг газар нь шүүх
Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн сургуульд оюутан байх хугацаандаа хуулийн салбарыг нийгмийн асуудлыг бүхэлд нь хамарсан олон салбартай шинжлэх ухаан гэдгийг ойлгосон. Тэр дундаа төр иргэн хоёрын хоорондын асуудлыг шийдвэрлэдэг, шударга ёсыг тогтоодог, нэгтгэдэг, эвлэрүүлдэг, Үндсэн хуульд заасан улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг хангах бие даасан гол байгууллага нь шүүх байсан. Иймээс үйлдвэрлэлийн дадлагаа Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хийсэн.
Өглөө болгон шүүхийн танхим руу орохдоо төрийн сүлдэндээ өнөөдөр шийдвэрлэх бүх хэргүүд үнэн зөвөөр, шударгаар шийдвэрлэгдэх болтугай гэж дотроо залбирдаг байлаа. Дадлагын хугацаанд шударга ёсыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг газар нь шүүх гэдгийг ойлгосон. Өөрийн мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн захиргааны ажилтны чиг үүргийг илүү мэргэжлийн түвшинд эзэмших ёстойгоо ойлгосон. Иймээс шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад хамрагдах нь зорилгоо биелүүлэх эхний алхам юм.
Б.Батбаяр: Миний зорилго мундаг хуульч болох
Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн үгнээс иш татав. Ард түмэн гэдэг их өргөн, догшин урсгалтай, ёроолдоо том том бул чулуутай оргилж буцалсан их мөрөн юм. Энэ мөрнийг хашиж байдаг эрэг нь хууль. Хууль хэмээх хоёр эрэгт хашигдаж он цаг дундуур энэ их мөрөн урсаж байдаг. Улсын дотор байгаа хүмүүнийг, хүмүүний эдлэх эрх хэмжээг улсын дотор байгаа бурууг залруулахын тулд хуульчид оршдог гэж хэлсэн байдаг. Энэ үгний үг, өгүүлбэр бүрд би хайртай тиймээс хуульч гэдэг энэ нандин сайхан мэргэжил бол хамгийн чухал хамгийн үнэ цэнтэй мэргэжил юм.
Миний зорилго бол нийгэмд тулгарч байгаа асуудлыг бага ч болов шийдэж, зөв гаргалгаа гаргаж, шударга ёсыг сахиж хэн нэгний зөрчилдөөнийг шийдвэрлэж чаддаг мундаг хуульч болох.
Г.Далайбаяр: Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаар бахархсан
Нийгэмд хоёр төрлийн эмч байдаг. Нэг нь хүний биеийг эмчилдэг эмч бол нөгөө нь нийгмийг эмчилж буй хуульчид. Ялангуяа шүүхийн байгууллагад хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхээр хүмүүс маш ихээр ханддаг. Шүүхийн байгууллагад дадлага хийж байхдаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаар бахархаж, төгсөөд мэргэжлээрээ хурдхан ажиллах хүсэл төрж байсан. Хуульч мэргэжлийн ноён оргил нь шүүгч юм. Шүүхийн байгууллага болон шүүгчийн ажлын талаар ярихад шүүхийн захиргааны ажилтнуудыг дурдахгүй өнгөрөөж болохгүй.
Г.Дэлгэрцэцэг: Би хуульч болмоор байна
Би шударга, ээлтэй, тайван нийгмийг хүсэж байна. Би үр хойчдоо гэрэлтэй ирээдүйг бий болгож өгмөөр байна. Хүн бүр амар тайван, амьдрахад ээлтэй, өнгөлөг нийгмийг бүтээлцмээр байна. Энэ нийгмийг эмчлэх эмч учраас би хуульч болмоор байна. Мэргэжилдээ эзэн болж яваа мундаг шүүгч, өмгөөлөгч, цагдаа... гээд бүхий л хуульчдаар бахархаж байна. Хэзээ нэг өдөр би тэдэн шиг мундаг хуульч болохыг хүсэж байна. "Ялах чадамжгүй байж ялах гэж оролдох нь мунхаглал ямар зэвсэгтэйгээ мэдэж байж ялах чадамж чинь бий болж эхэлнэ". Шударга бус зүйлтэй тэмцэхэд одоогийн би хангалтгүй, харин ирээдүйд энэ зүйлтэй тэмцэхийн тулд одоогоос эхэлж суралцах хэрэгтэй.
"Миний хязгааргүй мөрөөдлийн оргил цэг нь миний мэргэжил" би амьсгалж байгаа цагт миний мөрөөдөл амьдарсаар байх болно. Би хуульч болмоор байна.
Г.Мөнхзул: Бидэнд суралцах боломж олгосонд баярлалаа
Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт нь хуульчийн ажлыг сонгож байгаа залуу эрх зүйч миний хувьд илүү туршлагатай нэгнээс шууд суралцан мэргэжлийн үлгэр дуурайлал авах боломж олгож байгаад таатай байна.
Хэзээ ч суралцаж дуусашгүй гэх мэргэжил бий. Түүний нэг нь хуульч. Хэзээ ч үнэ цэнээ алдахгүй мэргэжил ч гэж бий. Тэр бол хуульч. Хуульч гэх нэрийн өмнө хүндэтгэл, нэр хүнд байдаг ч ард нь хариуцлага, нэр төр байдаг. Энэ мэргэжлийг эзэмшсэнээр эрх бий болох хэдий ч үүрэг ч мөн дагалдаж ирдэг. Энэ мэргэжлийг сонгосноор зөвхөн өөрийнхөө төлөө бус бусдын төлөө хариуцлага хүлээх замыг сонгодог. Энэ мэргэжлийг сонгосноор хариуцлагатай амьдралыг ч, зорилготой ирээдүйг ч сонгох болдог. Тиймээс тасралтгүй суралцах ёстой. Бидэнд суралцах боломжийг олгож буй та бүхэндээ баярлалаа.
О.Тэргэлсаран: Дадлага, туршлага хуримтлуулах хүсэлтэй байна
Их сургуулиа төгсөж, эрх зүйч мэргэжил эзэмших эхний алхмаа амжилттай давсан би дадлага, туршлага хуримтлуулах дараагийн алхам нь шүүхийн байгууллага байгаасай гэж хүсэж байна. Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтыг хууль зүйн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өндөр мэргэшилтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, багш, судлаачид удирдан явуулах тул энэхүү сургалт шүүхийн захиргааны ажилтны ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, боловсролыг надад олгоно гэдэгт итгэлтэй байна.
Х.Хонгорзул: Би шүүхэд ажиллах хүсэл эрмэлзэлтэй
Эрх зүйч мэргэжлээр суралцаж байх хугацаандаа үйлдвэрлэлийн дадлагаа Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хийсэн. Шүүхийн байгууллагад ажилд орохын тулд тодорхой хэмжээний чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй. Миний ойрын 5 жилийн зорилго бол өөрийн мэдлэг чадварыг дээшлүүлэхийн тулд ажлын гараагаа шүүхийн захиргааны ажилтан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалаас эхлэх хүсэлтэй байгаа. Би өөрт оногдсон ажил үүргийг сайн гүйцэтгэхийн төлөө хичээж, бусдаас суралцан, өөрийгөө хөгжүүлж, цаашид өсөн дэвжиж, шүүх байгууллагын урдаа барих чадварлаг ажилтан болох хүсэлтэй. Энэхүү сургалтаар би шүүхийн захиргааны байгууллагын ажилтан болоход бэлтгэгдэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх суурь мэдлэг, чадварыг олж авч чадна гэдэгт итгэлтэй байна. Надад шүүхийн захиргааны байгууллагад ажиллах, энэхүү сургалтаар шүүхийн захиргааны байгууллагын ажилтанд бэлтгэгдэх туйлын хүсэл эрмэлзэл бий.
Г.Нагваралнангил: Иргэн бүр энэ улсын үнэ цэнтэй хүн байх хэрэгтэй
Миний хувьд эрх зүйч мэргэжил гэдэг бол үйлчлүүлэгчийн албан ёсны төлөөлөгч бөгөөд тухайн хүний хууль ёсны эрх ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж, шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлж тухайн улсынхаа эрүүл нийгмийн төлөө өөрийн ажиллах нөөцөө бүрэн дайчилж ажиллаж байгаа хүнийг хэлнэ гэж бодож байна.
2017 онд Швед улсад үйлдвэрийн дадлага 1 жил 6 сар хийж байх хугацаандаа тухайн улсын түүх соёл болон төрийн захиргааны байгууллагууд ямар менежментээр, яаж ажилладгийг өөрийн нүдээр харж үзсэн билээ.
Дүгнэлт: Швед улс хэн нэгний буруутай үйлдэл хууль тогтоомж биш гэнэтийн хүчин зүйл буюу цаг агаараас шалтгаалж нислэг 2 цаг хойшлогдоход уучлал гуйн нөхөн төлбөр төлж байхад, манай улсад 35 хоног хорьсныхоо төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй бүр мартагдсан. Орос улс ирээдүйн боловсон хүчнээ дадлагаас нь дадлагажуулан ажлын байраар хангаж байхад, Mонгол улсад ажлын туршлагагүй гэх үндэслэлээр шинэ төгсөгч нарын ажиллах хүсэл мөрөөдлийг мохоож ажилгүйчүүдийн тоон нэмэгдүүлсээр байна.
Шийдвэр гарц гаргалгаа:
- Төрийн албаны бүх байгууллагад тухайн мэргэжлээрээ сурсан хүнийг л ажилд авдаг эсвэл шинэ төгссөн бол тухайн байгууллагын хүний нөөцөөс мэргэшүүлэх, дадлагажуулж авдаг тогтолцоог бий болгох; ( Хуульч бол хуульчаа бөх бол бөхөө л хийх хэрэгтэй)
- Төрийн албаны шалгалтад өндөр оноо авч хүний нөөцөд бүртгэгдсэн иргэд дундаасаа ажлын байрны уриалга явуулах эсвэл зарлагдаж байгаа ажлын байрны зарыг е-mail болон бусад сүлжээгээр мэдэгдэж байх; (Төрийн албаны нөөцөд бүртгэл хаядаг системээ илүү сайжруулж шинэ менежмент оруулж ирэх)
- Танил тал харж авдаг системийг бүр мөсөн халах; ( Энэ системийг бүр мөсөн халснаар төрд итгэх ард иргэдийн итгэл нэмэгдэнэ)
- Иргэн бүр энэ улсын үнэ цэнтэй хүн байх хэрэгтэй. Энэ үнэ цэнийг иргэн бүрд мэдрүүлэхийн тулд төрийн албаны үйлчилгээ иргэн бүрд тэгш хандсан, ёс зүйтэй, шударга байх нь чухал.Төрийн байгууллагын үйлчилгээ авсан иргэн бүр сэтгэл ханамжтай байлгах шинэ системийг бий болгож хэвшүүлэх нь эрх зүйч бидний зорилгуудын нэг юм.
Шүүхийн хүний нөөцийн газар