Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2-т заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор “Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журам”, “Нөлөөллийн мэдүүлгийн загвар”, “Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт”, “Нөлөөллийн мэдүүлгийн бүртгэл”, “Тэмдэглэл хүлээн авсан тухай бүртгэл”, “Баталгааны тэмдгийн загвар”-ыг тус тус шинэчлэн баталлаа.

www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

     Уг журамд шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүхийн иргэдийн төлөөлөгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, шүүгч тэмдэглэл үйлдэх, Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлэх, хүлээн авах, бүртгэх, тэмдэглэлийг хадгалах, эрх бүхий байгууллага, шүүгчийн хүсэлтээр гаргаж өгөх, нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх, шийдвэрийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх, мэдүүлэг хөтлөгчийг мэдээллээр хангах, нөлөөллийн мэдүүлэг шалган шийдвэрлэсэн талаарх эрх бүхий байгууллагын эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх, нөлөөллийн мэдүүлэг, тэмдэглэлийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зэрэг шинэлэг зохицуулалтуудыг тусгав.

 

     Мөн бүх шатны шүүх, шүүхийн тамгын газраас ирүүлсэн саналын дагуу нөлөөллийн мэдүүлгийн загварыг бөглөхөд хялбар байдлаар боловсруулж, нөлөөллийн арга, хэлбэрийг мэдүүлэг хөтлөгч өөрөө тодорхойлох нөхцөлийг бүрдүүлсэн. Журам нь 6 зүйл, 24 заалттай.

 

     Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу журмын төслийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байрлуулж олон нийтээс санал авч тусган, журам батлагдсаны дараа Захиргааны хэм хэмжээний актын бүртгэл /2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дугаар 5490/-д бүртгүүлж, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллалаа.

 

     Журамтай ">ЭНД дарж танилцана уу.

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭЛТЭС