Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2021.10.12/ боллоо.
www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Хэвлэлийн бага хурлаар Нийт шүүгчийн анхдугаар чуулганы үр дүнгийн талаар мэдээлэв. Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа тус чуулганы ирц, зохион байгуулалтын талаар мэдээлсэн юм.
Нийт шүүгчийн анхдугаар чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Тамгын газрын дарга С.Билгүүн сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу Нийт шүүгчийн анхдугаар чуулган 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа.
Чуулганд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид биечлэн болон цахим хэлбэрээр оролцож, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгосноос гадна Нийт шүүгчийн чуулганы хуралдааны дэг, Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмын төслийг хэлэлцэн баталлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг оролцогчид саналаа нийтээрээ, чөлөөтэй, нууцаар гарган сонгосон. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Зоригтбаатар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг нарыг тус тус сонгосон.
Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнээр Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулин, Нийслэлийн Иргэний хэргийн давж шатны шүүхийн шүүгч С.Энхтөр, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар нарыг тус тус сонгосон.
Мөн тус чуулганаар Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20.2.4-т заасны дагуу Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн баталлаа.
Уг чуулган нь шүүх өөрийн удирдлага, хариуцлагадаа дэвшил гаргах, шүүхийн бие даасан байдлыг хангахад чухал ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу цаашид хоёр жил тутам зохион байгуулагдах юм” гэлээ.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс