АХМАД БУУРЛУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

     Багахангай, Налайх дүүргийн шүүхэд ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.  

     Тус арга хэмжээнд Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг, шүүгч З.Түвшинтөгс, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг, Э.Энхжаргал,  Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл, Тамгын газрын дарга Ж.Лхамрагчаа нар оролцлоо.

 

   

      Ахмад буурлуудаасаа олон жил шүүхийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан Б.Уртнасан, Н.Байгалмаа, Ц.Пүрэвдорж нарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын “Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдсаныг тамгын газрын дарга гардуулж өгөв.

 

   

      Залуу нас, эрч хүч хөдөлмөр, амжилт бүтээлээ эх орондоо зориулсан ахмад буурай нараасаа ажиллаж байсан сайхан дурсамжуудыг хуваалцаж, үнэ цэнэтэй зөвлөгөөг сонслоо. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

 

 

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газар