Хүсэлт хүлээн авах тухай
www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2014 онд баталсан “Албаны орон сууц эзэмшүүлэх журам”-ын дагуу тус зөвлөлийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 орон сууц /тус бүр 2 өрөө/-ыг эзэмших хүсэлт гаргасан шүүгч, захиргааны ажилтнуудаас шалгаруулж, гэрээний үндсэн дээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шалгаруулалт 2 үе шаттай явагдана.
Дээрх журамд заасан шаардлагыг хангасан шүүгч, захиргааны ажилтнууд өөрийн харьяалах шүүхийн тамгын газарт хүсэлтээ 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.
Тамгын газар хамт олны хурлаар хүсэлтийг хэлэлцэж, олонхийн саналаар 1 хүнийг сонгон, холбогдох материалыг 2021 оны 10 дугаар сарын 25-ны дотор Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ.
Хүсэлт гаргагчид нь ирүүлэх материалд дараах баримт бичгийг хавсаргасан байна. Үүнд:
- Тухайн шүүхийн тамгын газрын шүүгч, ажилтны хурлын тэмдэглэл
- Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа
- Оршин суугаа газрын ам бүлийн тодорхойлолт
- Хүсэлт гаргагчийн болон гэр бүлийн гишүүдийн нийгмийн даатгалын цахим лавлагаа
Зөвлөл шүүхүүдээс ирүүлсэн материалыг судлан, хуралдаанаар шийдвэрлэж, байр эзэмшигчийг сонгох болно.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ