Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 49 дүгээр зүйлийн 49.4-т “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн тухай мэдээлэл авсан бол цагдаагийн байгууллага энэ байдлыг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг даруй авах үүрэгтэй”, 49.5-д “Энэ хуулийн 49.4-т заасан арга хэмжээг авах нөхцөл, журмыг Ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж тус тус заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргwww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピーын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 107 дугаар тушаалаар байгуулагдсан холбогдох журмын төсөл боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хуралдлаа.
Тус хуралдаанаар “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учирсан тохиолдолд хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам”-ын төслийг хэлэлцэн боловсруулж, холбогдох хуульд заасны дагуу олон нийтээс санал авах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэв.
Ажлын хэсгийн ахлагчаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан, гишүүдээр Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдлыг хангах хэлтсийн дарга Х.Билгүнзаяа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Б.Мөнгөнсүх, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Б.Энхчулуун, Цагдаагийн ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн дарга, мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Энх-Амгалан, нарийн бичгийн даргаар Шүүхийн аюулгүй байдал, стандарт хариуцсан референт Ц.Амарсанаа нар ажиллаж байна.
Хуралдаанд Ажлын хэсгийн гишүүдээс гадна Цагдаагийн ерөнхий газрын Шүүх, шүүгчийн аюулыг байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч дэд хурандаа Т.Баярсайхан, ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ш.Энхчимэг нар оролцлоо.
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭЛТЭС