Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20.9-д заасан ажлын хэсэг Нийт шүүгчийн чуулганыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгохоор заасны дагуу тус ажлын хэсгээс 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр чуулганыг хуралдуулахаар товлон зарласан.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.12.3-т “Нийт шүүгчийн чуулганы товыг нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор шүүгч Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтээ дараах баримт бичгийн хамт энэ хуулийн 20.9-д заасан Ажлын хэсэгт хүргүүлэх” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авах, өмнө нэрээ дэвшүүлж хүсэлт ирүүлсэн шүүгчдийн хүсэлт болон баримт бичгийг шинэчлэх ажиллагааг 2021 оны 09 дүгээр сарын 03-аас 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд зохион байгуулав.
Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.12.4-т “Ажлын хэсэг баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулах”, 77.12.5-д “мэдээллийг байршуулснаас хойш 14 хоногийн дотор сонирхогч этгээд нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг Ажлын хэсэг хүлээн авах бөгөөд нэр, хаяггүй асуулт, саналыг бүртгэхгүй” гэж тус тус заасны дагуу нэр дэвших тухай хүсэлт ирүүлсэн шүүгчдээс асуух асуулт, саналаа 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17:30 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Бичгээр хүлээн авах хаяг: Шүүхийн ерөнхий зөвлөл, Тасганы овоо, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Улаанбаатар хот, Монгол Улс, ЗИП – 15170
Цахимаар хүлээн авах хаяг: [email protected]
Лавлах утасны дугаар /Ажлын цагаар/: 70007041, 70007042
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэр дэвшүүлэх тухай хүсэлт ирүүлсэн шүүгчдийн мэдээлэлтэй ЭНД, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвшүүлэх тухай хүсэлт ирүүлсэн шүүгчдийн мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Жич: Асуулт, санал ирүүлэхдээ нэр, хаягаа тодорхой тусгана уу. Нэр, хаяггүй асуулт, саналыг бүртгэхгүй болно.
НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
2021.09.25