Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.”, 45.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 45.1-д заасан нөлөөллийн мэдүүлгийн загвар, хөтлөх, шийдвэрлэх журмыг Ерөнхий зөвлөл батална” гэж заасан.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

     Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолоор батлагдсан “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам” “Нөлөөллийн мэдүүлгийн загвар”, “Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан загвар”-ыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулаад байна.

     Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасны дагуу холбогдох журмын төсөлд санал авч байна.

      Журмын төсөлтэй холбоотой саналыг [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.

      Журмын төсөлтэй Энд дарж танилцана уу.

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР,

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭЛТЭС