www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
“Өдрийн сонин”-ы 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн дугаарт “Авлигын өмнө хууль хүчгүйдэж шүүгчид сөхөрсөөр байх уу” гарчигтай, “Шүүгч эрх мэдэлтнүүдийн талд үйлчилсэн, авлигын үйлдлийг хамгаалсан дүгнэлт хийсэн, илэрхий хууль бус дүгнэлт хийсэн нь шүүхийн практикт урьд өмнө гарч байгаагүй завхрал” гэх агуулга бүхий худал, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гарчээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 0652 дугаар шийдвэрээр иргэн Г.Гантөмөрөөс Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 131 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 657 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0076 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Гурван шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад “эрх мэдэлтнүүдийн талд үйлчилсэн, авлигын үйлдлийг хамгаалсан дүгнэлт хийсэн, илэрхий хууль бус дүгнэлт хийсэн нь шүүхийн практикт урьд өмнө гарч байгаагүй завхрал” гэх агуулга бүхий худал, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл нийтэлж, санаатайгаар олон нийтэд тарааж байгаа нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, шүүгчийн шийдвэрлэсэн хэрэг маргаантай нь холбогдуулан мэргэжлийн болон хувь хүний нэр төр, алдар хүндэд нь бүдүүлгээр халдсан хууль бус үйлдэл гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэлгүй мэдээлэлд залруулга хийхийг “Өдрийн сонин”-д анхааруулж байна.
Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, нэр хүндэд халдсан хууль бус үйлдэлдээ залруулга хийхгүй бол холбогдох хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг мэдэгдье.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар