Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр "Легал дата" ХХК-ийн ТУЗ-ын дарга Т.Алтангэрэл, гишүүн Н.Энхжаргал нарыг өнөөдөр (2021.07.05) хүлээн авч уулзлаа.Phim John Wick: Mạng Đổi Mạng VietSub HD | John Wick | 2014 Phim truyền hình ngắn phim ảnh

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөл "Легал дата" ХХК, "Гэрэгэ системс" ХХК-тай хамтран нэхэмжлэл, хүсэлтийн загваруудыг “Гэрэгэ киоск”-ийн системд нэвтрүүлэн, иргэд хэвлэж ашиглах боломжийг бүрдүүлсэн. Шүүхээр үйлчлүүлэгчдийн цаг хугацааг хэмнэх энэхүү үйлчилгээг өргөжүүлэх талаар уулзалтын эхэнд ярилцав.

 

Мөн шүүхийн үйлчилгээг цахимжуулах, иргэд зайнаас шүүхийн зарим үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх чиглэлээр ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцсон юм.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс