Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан “Хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал ба бүртгэл, хяналтын нэгдсэн системийн цахим сургалт” 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр эхэллээ.

www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

Сургалтын зорилго нь эрүү, иргэн, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын дагуу чиг үүргээ хэрэгжүүлэх, хэргийн хөдөлгөөний бүртгэл, хяналтын нэгдсэн систем дээр үр нөлөөтэй, бүтээмжтэй ажиллах мэдлэг, чадварыг олгох, дээшлүүлэх, батжуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай, үр нөлөөтэй хэрэгжүүлэх, системийн хөгжүүлэлтэд цаашид анхаарах асуудлыг тодруулахад чиглэж байна.

 

Сургалтаар Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, түүний хэрэгжилт, Захиргааны хэргийн хөдөлгөөний бүртгэл хяналтын нэгдсэн систем сэдвээр Хэргийн хөдөлгөөний бүртгэл, дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч М.Сэлэнгэ, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, түүний хэрэгжилт, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний бүртгэл хяналтын нэгдсэн систем сэдвээр Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Б.Батцэцэг, Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, түүний хэрэгжилт, Иргэний хэргийн хөдөлгөөний бүртгэл хяналтын нэгдсэн систем сэдвээр Хэргийн хөдөлгөөний бүртгэл, дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч Ч.Ханддулам нар тус тус мэдээлэл өгч,  мэргэжил арга зүйгээр хангаж байна.

 

Сургалт 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 5 ээлжээр зохион байгуулагдана.

 

Сургалтад Нийслэл болон орон нутаг дахь шүүхийн тамгын газрын 126 шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдаж байна. 

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР,

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС