Шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан хувь хүний хөгжил ба шүүхийн захиргааны ажилтны ур чадварын сургалтын хүрээнд “Шүүхийн захиргааны ажилтнуудын ажлын байран дахь сургалт” 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр эхэллээ.
www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Сургалтын зорилго нь хэргийн хөдөлгөөний удирдлагын талаарх ажил үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэгийг гүнзгийрүүлэх, харилцаа хандлага, ёс зүйн болон ажил үүргийн ахисан түвшний мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд оршино.
Сургалтыг Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг нээж, "Шүүхийн захиргааны ажилтнууд та бүхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс энэ өглөөний мэнд хүргэе. 2021 оны 03 дугаар сарын 01- ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол улсын Шүүхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 72 дугаар зүйлийн 72.1.6-д “шүүгч болон шүүхийн захиргааны ажилтныг дадлагажуулах, мэргэжлийг нь дээшлүүлэх сургалтыг Улсын Дээд шүүх болон сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулах” хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг тодорхойлсон. Ковид-19 цар тахлын улмаас сургалт урт хугацаанд танхимын хэлбэрээр явагдах боломжгүй нөхцөл байдал үүсч, бид энэ хүрээнд шүүхийнзахиргааны ажилтны сургалтаа 3 дахь удаагаа цахимаар зохион байгуулж байна.
Энэхүү сургалтыг шүүхийн захиргааны ажилтны цогц чадамжийг дээшлүүлэх зорилгын хүрээнд та бүхнээс санал асуулгаар авсан сургалтын эрэлт хэрэгцээнд тулгуурласанаараа онцлог болж байна. Шинээр хэрэгжиж буй Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д шүүгчийн туслах хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээтэй байх шалгуур тавигдсан тул хуульчийн мэргэжлийн сонгон шалгаруулалтанд бэлтгэж буй ажилтнуудад эрүү, иргэн, захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлалын сургалтыг мөн хөтөлбөрт тусгасан.
Энэхүү сургалтад хичээл зааж буй шүүгч багш нарт талархал илэрхийлж, сургалтад оролцогчдод амжилт хүсье" гэв.
Сургалтын эхний өдөр “Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвийн хүрээнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх”, “Шүүх хуралдааны бэлтгэл хангах”, “Шийтгэх, цагаатгах тогтоол гардуулах гомдол гаргах хугацаа тоолох” дэд сэдвүүдээр, “Харилцаа хандлага, ёс зүй” сэдвийн хүрээнд Төрийн удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч А.Алтанзул “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг” дэд сэдвүүдээр, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвийн хүрээнд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг “Шүүхийн харьяалал”, “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр”, “Шүүх хуралдааны бэлтгэл хангах”, “Шийдвэрийг гардуулах, гомдол гаргах хугацаа тоолох” дэд сэдвүүдээр, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвийн хүрээнд Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл “Шүүхийн харьяалал”, “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр”, “Шүүх хуралдааны бэлтгэл хангах”, “Шийдвэрийг гардуулах, гомдол гаргах хугацаа тоолох” дэд сэдвүүдээр тус тус хичээлийг удирдан явуулна.
Сургалтын хоёр дахь өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар “Эрүүгийн эрх зүйн бодлого бодох аргачлал”, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр “Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал”, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа “Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал” дэд сэдвүүдээр сургалтыг тус тус удирдан явуулах юм.
Сургалтад Нийслэл болон орон нутаг дахь шүүхийн тамгын газрын 508 шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдаж байна.
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР