Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Энхчулууныг өнөөдөр (2021.06.28) хүлээн авч уулзлаа.
www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Уулзалтаар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр батлагдсан журмын хэрэгжилт, цар тахлын үед анхаарах асуудлын талаар ярилцлаа. Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-ыг шинэчлэн баталсан. Уг журмын хэрэгжилтэд анхаарч ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр онцлов. Шинээр боловсруулж байгаа “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн тухай мэдээлэл авсан бол цагдаагийн байгууллага энэ байдлыг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг даруй авах журам”-ын төсөлд саналаа тусгаж, хамтран ажиллахыг хүслээ.
Мөн Цар тахлын үед шүүгч, ажилтнууд болон шүүхээр үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах, халдвар хамгааллын дэглэм сахиулахад онцгойлон анхаарах талаар ярилцав.
Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Энхчулуун томилогдоод удаагүй байгаагаа дурьдаад шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллахад анхаарч ажиллахаа танилцууллаа. Мөн шүүхийн байрыг камержуулах, нэгдсэн хяналтад оруулах ажлыг идэвхжүүлэх болон Цар тахлын үед алба хаагчдын халдвар хамгааллын дэглэм сахиулахад анхаарахаа мэдэгдсэн юм.
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын Шүүгчийн хараат бус байдлыг хангах хэлтсийн дарга Х.Билгүнзаяа, референт Ц.Амарсанаа болон Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Б.Наранболд, Т.Баярсайхан нар байлцав.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс