Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Нийслэл болон орон нутаг дахь шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан “Статистикийн мэдлэг олгох” сургалтыг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Нийслэл болон орон нутаг дахь шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан статистикийн мэдлэг олгох сургалт нь шүүхийн захиргааны ажилтнуудад статистикийн анхан шатны мэдлэг, ур чадвар олгох, албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийн бүртгэлийг сайжруулах бүртгэлд үндэслэн үнэн бодит мэдээллийг цуглуулах, боловсруулах, анализ дүн шинжилгээ хийх, бодлого, хөтөлбөр үйл ажиллагаандаа ашиглах чадавхийг бэхжүүлэхэд чиглэж байна.
Сургалтыг “Гэмт хэргийн статистикийг олон улсын жишигт нийцүүлэх нь” сэдвийн хүрээнд Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын статистикч Ц.Дулмаа “Хууль зүйн салбарын тогтвортой хөгжлийг үнэлэх үзүүлэлтүүд”, НҮБ-ын гэмт хэргийн чиг хандлагын судалгаа” дэд сэдвүүдээр, “Статистикийн мэдээлэлд үндэслэн танилцуулга бэлтгэх анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд “Статистик мэдээлэлд үндэслэн танилцуулга бэлтгэх” дэд сэдвээр, “Статистикийн мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх программыг ашиглах аргад суралцах” сэдвийн хүрээнд Үндэсний статистикийн хорооны Тооцоо, шинжилгээ, судалгааны газрын статистикч О.Норовсамбуу “SPSS” дэд сэдвээр, “Инфографик боловсруулах хэрэглэх” сэдвийн хүрээнд Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Г.Батбуян “Инфографикийн ач холбогдол”, “Инфографик бэлтгэх арга” дэд сэдвээр, “Шүүн таслах ажиллагааны статистикийн сэдвийн хүрээнд “Е-case системээр 2021 оны хагас жилийн мэдээ хүлээн авах талаарх танилцуулга мэдээлэл өгөх”, “Улирлын эрүү, иргэн захиргааны хэргийн статистик мэдээллийн маягт, түүнийг нөхөх заавар танилцуулах” дэд сэдвүүдээр мэдээлэл өгч, сургалтыг тус тус удирдан явуулна.
Сургалтад Нийслэл болон орон нутаг дахь шүүхийн тамгын газрын 150 шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдаж байна.
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР