“Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээ улс орон даяар 2021 оны 4 дүгээр сарын 25-наас буюу өчигдрөөс эхэллээ. Энэхүү аян нь 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нэг сарын турш үргэлжлэх юм. “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриатайгаар “Ногоон дуу хоолой” нэрийн дор болж буй уг аяныг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамран зохион байгуулж байна.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

Энэ удаагийн аянд хамтран хэрэгжүүлэгчээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Соёлын яам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын Мэдээллийн технологийн хэлтэс, Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Гаалийн ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Нийслэлийн байгаль орчны газар, Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз, “Байгаль зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг” (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар ажиллаж байна. Мөн аймаг, нийслэл, сум дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөл хамтран оролцож байна. Аяны хүрээнд байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санаачлагатай ажиллахыг нийт шүүхийн тамгын газруудад уриалж байна. 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс