Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.12.3-т заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2021 оны 05 дугаар сарын 07-ноос 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хүлээн авсан.
Дээрх хугацаанд Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд хяналтын шатны шүүхийн дараах хоёр шүүгч нэрээ дэвшүүлж хүсэлт ирүүлжээ.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
№ | Нэр дэвших тухай хүсэлт ирүүлсэн шүүгчийн мэдээлэл | Шүүгчээр | Сахилгын шийтгэлтэй | Тухайн албан тушаалд сонгогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл болон мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга |
Хяналтын шатны шүүх | ||||
1. | Хээмчигийн Сонинбаяр
Улсын дээд шүүхийн шүүгч | Шүүгчээр 32 дахь жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/465 тоот тодорхойлолт/ | Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 05/64 тоот тодорхойлолт/ | ЭНД дарж үзнэ үү |
2. | Готовдоржийн Цагаанцоож
Улсын дээд шүүхийн шүүгч | Шүүгчээр 32 дахь жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/450 тоот тодорхойлолт/ | Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05/55 тоот тодорхойлолт/ | ЭНД дарж үзнэ үү |
Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.12.5-д заасны дагуу дээрх шүүгчдээс асуух асуулт, саналаа 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 17:30 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Бичгээр хүлээн авах хаяг: Шүүхийн ерөнхий зөвлөл, Тасганы овоо, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Улаанбаатар хот, Монгол Улс, ЗИП – 15170
Цахимаар хүлээн авах хаяг: [email protected]
Лавлах утасны дугаар /Ажлын цагаар/: 70007041
Жич: Асуулт, санал ирүүлэхдээ нэр, хаягаа тодорхой тусгана уу. Нэр, хаяггүй асуулт, саналыг бүртгэхгүй болно.
НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ