Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.12.3-т заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2021 оны 05 дугаар сарын 07-ноос 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хүлээн авсан.
Дээрх хугацаанд Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд давж заалдах шатны шүүхийн дараах дөрвөн шүүгч нэрээ дэвшүүлж хүсэлт ирүүлжээ.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
№  | Нэр дэвших тухай хүсэлт ирүүлсэн шүүгчийн мэдээлэл  | Шүүгчээр  | Сахилгын шийтгэлтэй  | Тухайн албан тушаалд сонгогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл болон мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга  | 
Давж заалдах шатны шүүх  | ||||
1.  | 
 
 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  | Шүүгчээр 28 дахь жилдээ ажиллаж байна. 
 /Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/450 тоот тодорхойлолт/  | Сахилгын шийтгэл хүлээгээгүй 
 
 /Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/53 тоот тодорхойлолт/  | ЭНД дарж үзнэ үү  | 
2.  | 
 
 Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  | Шүүгчээр 22 дахь жилдээ ажиллаж байна. 
 /Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/426 тоот тодорхойлолт/  | Сахилгын шийтгэл хүлээгээгүй 
 
 /Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05/50 тоот тодорхойлолт/  | ЭНД дарж үзнэ үү  | 
3.  | 
 
 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  | Шүүгчээр 18 дахь жилдээ ажиллаж байна. 
 /Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/465 тоот тодорхойлолт/  | Сахилгын шийтгэл хүлээгээгүй 
 
 /Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 05/69 тоот тодорхойлолт/  | ЭНД дарж үзнэ үү  | 
4.  | 
 
 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  | Шүүгчээр 20 дахь жилдээ ажиллаж байна. 
 /Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/465 тоот тодорхойлолт/  | Сахилгын шийтгэл хүлээгээгүй 
 
 /Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 05/64 тоот тодорхойлолт/  | ЭНД дарж үзнэ үү  | 
Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.12.5-д заасны дагуу дээрх шүүгчдээс асуух асуулт, саналаа 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 17:30 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Бичгээр хүлээн авах хаяг: Шүүхийн ерөнхий зөвлөл, Тасганы овоо, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Улаанбаатар хот, Монгол Улс, ЗИП – 15170
Цахимаар хүлээн авах хаяг: [email protected]
Лавлах утасны дугаар /Ажлын цагаар/: 70007041
Жич: Асуулт, санал ирүүлэхдээ нэр, хаягаа тодорхой тусгана уу. Нэр, хаяггүй асуулт, саналыг бүртгэхгүй болно.
НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
 
 
Түндэвийн Даваасүрэн
Банзайн Манлайбаатар
Сономдовчингийн Энхтөр
Очирбатын Номуулин