Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.12.3-т заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2021 оны 05 дугаар сарын 07-ноос 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хүлээн авсан.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Дээрх хугацаанд Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд анхан шатны шүүхийн дараах гурван шүүгч нэрээ дэвшүүлж хүсэлт ирүүлжээ.
№  | Нэр дэвших тухай хүсэлт ирүүлсэн шүүгчийн мэдээлэл  | Шүүгчээр  | Сахилгын шийтгэлтэй  | Тухайн албан тушаалд сонгогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл болон мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга  | 
Анхан шатны шүүх  | ||||
1.  | 
 
 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч  | Шүүгчээр 26 дахь жилдээ ажиллаж байна. 
 /Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/419 тоот тодорхойлолт/  | Сахилгын шийтгэл хүлээгээгүй 
 
 /Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05/50 тоот тодорхойлолт/  | ЭНД дарж үзнэ үү  | 
2.  | 
 
 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  | Шүүгчээр 22 дахь жилдээ ажиллаж байна. 
 /Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/424 тоот тодорхойлолт/  | Сахилгын шийтгэл хүлээгээгүй 
 
 /Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/53 тоот тодорхойлолт/  | ЭНД дарж үзнэ үү  | 
Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.12.5-д заасны дагуу дээрх шүүгчдээс асуух асуулт, саналаа 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 17:30 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Бичгээр хүлээн авах хаяг: Шүүхийн ерөнхий зөвлөл, Тасганы овоо, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Улаанбаатар хот, Монгол Улс, ЗИП – 15170
Цахимаар хүлээн авах хаяг: [email protected]
Лавлах утасны дугаар /Ажлын цагаар/: 70007041
Жич: Асуулт, санал ирүүлэхдээ нэр, хаягаа тодорхой тусгана уу. Нэр, хаяггүй асуулт, саналыг бүртгэхгүй болно.
НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
 
 
Бямбын Алтанцэцэг
Сайнбаярын Базарханд