Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар байгуулагдсан хяналт-шалгалт, шинжилгээ хийх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэл бүхий ажлын хэсэг энэ сарын 2-ны өдрөөс зарим шүүхийн тамгын газарт ажиллаж байна. www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газруудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, хүний нөөцийг удирдах, ил тод, нээлттэй байдлыг хангах болон дотоод аудитын чиглэлээр хяналт-шалгалт хийж байгаа юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилт болон сахилга хариуцлага, дэг журмыг мөрдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын явцтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, үйл ажиллагааг сайжруулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА