Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116, 65 дугаартай хамтарсан тушаалаар ”Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-ыг тус тус шинэчлэн баталлаа.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 121 дүгээр тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайханаар ахлуулсан Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж журмын төслийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулсан бөгөөд нийслэлийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхүүд болон Төв аймаг дахь шүүхэд ажиллаж, журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг нэгтгэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад тус тус хүргүүлсэн юм.
Тус тайланд үндэслэн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2020-2021 онд төсвийн санхүүжилтээр 50 гаруй сая төгрөгөөр аюулгүйн хаалт, хяналтын камер, ухаалга ариутгагч хаалга, согтолтын зэрэг хэмжих багаж зэрэг тоног төхөөрөмж худалдаж авч зарим шүүхийн тамгын газруудад хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.
Дээрх журмаар шүүхийн байр, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогч болон бусад оролцогчийн аюулгүй байдлыг хангах, нээлттэй болон хаалттай шүүх хуралдааны дэг сахиулах, шүүхээр үйлчлүүлж буй иргэнээс болон яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх тохиолдолд гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх ажиллагааг цагдаагийн байгууллага болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх, шүүхээс прокурорт буцааж шийдвэрлэсэн, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн яллагдагч, шүүгдэгч, ялтныг холбогдох байгууллагад хүргүүлэхээр албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааг шинэчлэн боловсруулсан болно.
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу журмын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байрлуулж, бүх шатны шүүх, Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон олон нийтээс санал авч тусган, журам батлагдсаны дараа Захиргааны хэм хэмжээний актын бүртгэл /2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дугаар 5287/-д бүртгүүлж, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллалаа.
Журамтай ЭНД дарж танилцана уу.
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭЛТЭС