БНТУ-ын Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/, Туркийн Хууль зүйн академи хамтран “Мансууруулах эм, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх” сэдэвт цахим сургалтыг 2021 оны 05 дугаар сарын 26, 27-ны өдөр зохион байгууллаа.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

     Сургалтад Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг, Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа нар хамрагдсан юм.  

 

      Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис-энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн шатанд энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн шалгаж, хянан шийдвэрлэж байгаа зэрэг олон улсын туршлага судлах үр өгөөжтэй сургалт болсныг оролцогчид онцолж байв.

 

     

     Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр сургалтын сертификатыг өчигдөр гардуулж өглөө. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа шүүгчдийг төлөөлж сертификатыг нь хүлээн авав.

 

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР