Сингапурын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн коллеж болон Сингапурын Менежментийн их сургуулийн хамтарсан шүүхийн судалгааны чиглэлээр “Хууль зүйн ухааны магистр”--ийн зэрэг олгох хөтөлбөрт Монгол Улсаас элсэн суралцаж буй Баянгол дүүргийн ЭХАШШ-ийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр Сингапурын менежментийн их сургуулиас Жонс Дэй сангийн 40 мянган америк долларын тэтгэлгийг аваад байгаа юм.
-Юуны өмнө танд Жонс Дэй сангийн тэтгэлэг авсанд баяр хүргэе. Сингапурын Дээд шүүхийн дэргэдэх шүүхийн коллежид хууль зүйн ухааны магистрын зэрэг олгох хөтөлбөрт хэзээнээс ямар шугамаар суралцаж эхэлсэн талаараа сонирхуулаач?www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
-Сингапурын Шүүхийн коллеж болон Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хамтын ажиллагааны хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилд зарлагдсан Шүүх судлалын магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах зарын дагуу бүртгүүлж зохих шалгалтыг өгч энэхүү хөтөлбөрт суралцсан. Тухайн сургалтын сонгон шалгаруулалтыг Сингапурын шүүхийн коллеж зохион явуулж, Жонс Дэй тэтгэлгийг Сингапурын Менежментийн Их сургуулиас олгож буйгаараа онцлог юм.
-Сингапур улсад очсон анхны сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Сингапур улсад очиж амрах биш суралцах, судлах сонирхол надад их байсан.
Учир нь 2019-оноос эхлэн Азийн бүс нутгийн шүүхийн хамтын ажиллагаанд Монгол Улсын шүүх оролцох нь өндөр ач холбогдолтой санагддаг яагаад гэвэл газар зүйн байрлал таатай, санхүүгийн хувьд хямд хэдий ч суралцах судлах зүйлс нь ч сонирхолтой. Тийм болохоор Сингапурын хууль шүүхийн системийн талаар тухайн улсын болон өөр олон улсуудын шүүгч нартай хамт сурч, судлах нь маш сонирхолтой санагдсан. Шүүгч болон хуулийн мэргэжлийг Сингапурт өндрөөр үнэлж хүндэтгэлтэй хандаж буй нь нийгэм дэх эрүүл үзэгдэл гэж санагдлаа. Мэдээж аливаа зүйлд бодитой хандаж эерэг үр дүнд хүрэхийг хичээх нь үнэхээр ажил хэрэгч хандлага болох нь энгийн зүйлээс ч ажиглагдаж байлаа. Хичээлийн дундуур өдрийн хоол хамт идэх үед өрнөж буй яриа хүртэл харилцан туршлага солилцож, цаашид хэрхэн хамтарч ажиллаж, ямар шинэлэг шийдлүүдийг шүүхэд нэвтрүүлж болох талаар ярилцах нь хүртэл их таалагдсан.
-Хэчнээн орны шүүгчид хамрагдаж, суралцаж байна вэ, Монголоос та хамгийн анхны суралцагч нь уу?
-Сингапур, Индонези, Непал, Монгол орны найман шүүгч энэхүү сургалтад хамрагдсан. Монгол Улсаас миний бие хамгийн анхны суралцагч боллоо. Анхны төгсөгч болж буй хүний хувьд олон зүйлийг анх сурч мэдэж дараагийн суралцах шүүгч нартаа өөрийн туршлагыг хуваалцаж хэрэгтэй зүйлсийг зөвлөж энэхүү сургалтад хамрагдахад дэмжлэг үзүүлэх бодолтой байгаа.
-Жонс Дэй сан ямар зорилгоор энэхүү тэтгэлгийг өгдөг талаар тодруулна уу?
Жонс Дэй сан нь Сингапурын Менежментийн Их Сургуулийн тэтгэлэг бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд энэ тэтгэлгийг олгосноор Шүүхийн менежментийг сайжруулж шинэлэг саналууд буюу инновацыг шүүхийн салбарт нэвтрүүлж бүс нутгийн шүүхүүдийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.
-Сингапурын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн коллежид цаашид Монголын шүүгчид суралцах нөхцөл, боломж хэр байгаа бол?
-Сингапурын талаас цаашид монгол шүүгч нарыг сургалтад хамруулах сонирхолтой байгаа талаар илэрхийлсэн. Тийм болохоор цаашид хамтын ажиллагааны хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлууд байгаа. Ер нь бол манай талд нааштай саналууд тавьж байгаа тэр саналуудыг албажуулж авах нь цаашид шүүхийг чадавхжуулахад чухал ач холбогдолтой байна.
-Элсэж суралцах босго, оноо хэлний болон бусад шалгуурын талаар?
-Мэдээж Англи хэлний мэдлэг гол шалгуур болсон IELTS 7,TOEFL 100 оноо авсан байх шаардлагатай. Анх бүртгүүлэхэд өөрийн талаар эсээ бичүүлсэн дараа нь ярилцлага аваад мөн 30 минутын бичгийн шалгалт авдаг юм байна лээ. Учир нь хичээлийн хувьд уншиж бичих, багаар ажиллах дасгалууд ихтэй байдаг. Анх бүртгүүлээд шалгалт өгөөд явж байхад ажил ихтэй шүүх хурлуудын дундуур амжуулаад яваад байсан болохоор зарим зүйлийг анзаараагүй одоо бодож байхад сургуулийн захирал нь ярилцлага авсан юм байна лээ. Сүүлд мэдсэн.
-Сургалтын төлбөр өндөр байдаг уу, төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг авах боломж, нөхцөл нь ямар байдаг бол?
-Сургалтын төлбөр нь хичээлээсээ хамаараад өөр өөр байх шиг санагдсан нэг улиралд 4 хичээл судална. Төлбөр 18,000-20,000 ам.доллар тэгээд бодоход сургалтын төлбөр өндөр санагдсан. Хамтын ажиллагаагаа өргөжүүлж чадвал тэтгэлэг авах боломж нэмэгдэнэ.
-Сингапур улсын шүүхийн сайн туршлагаас Монгол Улсын шүүхэд нэвтрүүлмээр зүйл юу байна вэ?
-Ер нь бол хэрэгжүүлж нэвтрүүлж болох олон зүйлс байна. Сайн туршлагуудыг нэвтрүүлэхийн тулд сайн туршлагыг хүлээж авахуйц зөв хандлагатай болох нь хамгийн эхний алхам байх.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Нэмж хэлэхэд богино хугацааны сургалтуудад шүүгчдийг хамруулах боломжийг цаашид ашиглах хэрэгтэй санагдсан.
-Ярилцсанд баярлалаа.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс