2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу хөтөлж ирүүлсэн 2 шүүгчийн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэж холбогдох цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж шийдвэрлэлээ.
www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүхийн ерөнхий зөвлөл 2020 онд нийт 11 нөлөөллийн мэдүүлгийг хүлээн авч, 9 нөлөөллийн мэдүүлгийг холбогдох байгууллагаар шалгуулахаар шилжүүлснээс 2 нөлөөллийн мэдүүлэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хэргийг хэрэгсэхгүй болгож, 4 нөлөөллийн мэдүүлэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 1 нөлөөллийн мэдүүлэгт холбогдох цагдаагийн байгууллагаас хариу ирүүлээгүй, 1 нөлөөллийн мэдүүлэгт Зөрчлийн тухай хуульд зааснаар холбогдох этгээдэд торгох шийтгэл оногдуулж, 1 нөлөөллийн мэдүүлэгт Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. 2021 оны эхний 5 сарын байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд нийт 3 нөлөөллийн мэдүүлэг ирүүлснийг шалгуулахаар холбогдох цагдаагийн байгууллагад хүргүүлсэн болно.
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭЛТЭС