www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүсэлтээр ХБНГУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл”-өөс Иргэний хэргийн шүүхийн мэдээллийн систем, программ хангамж, мэдээллийн технологийн засаглалд хийсэн иж бүрэн судалгааны тайланг төслийн болон судалгааны баг өнөөдөр /2021 оны 05 дүгээр сарын 21-ний өдөр/ ШЕЗ-ийн дарга, холбогдох нэгжийн удирдлагууд, албан хаагчдад танилцууллаа.
Иргэний хэргийн шүүхэд ашиглагдаж буй программ хангамж, мэдээллийн технологийн засаглал, менежмент, мэдээллийн аюулгүй байдал, төсөв санхүү зэрэг өргөн цар хүрээг хамарсан судалгааг мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх Б.Мөнхбаяр 3 сар гаруйн хугацаанд хийж гүйцэтгэн зөвлөмжийг боловсруулан богино, дунд, урт хугацааны ажлын ерөнхий төлөвлөгөөг гаргаад байгаа юм.
Талууд дээрх зөвлөмж болон ажлын төлөвлөгөөнд тулгуурлан урт хугацааны бодлогын баримт бичиг гарган шүүхийн мэдээллийн технологийн шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн хийхээр тохиролцлоо.
Тус уулзалтад “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл”-ийн удирдагч Л.Заяа, менежер Б.Жавхлан, ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр, Шүүхийн захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа болон тус хэлтсийн холбогдох ажилтнууд байлцав.
ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР