“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнагдлаа

 

    Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл нарыг эрхэлсэн ажилдаа үнэнч, ажилч хичээнгүй, идэвхи чармайлттай, шүүн таслах ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байгааг үнэлж Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/30, А/31 дүгээр тоот тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагналаа.

 

 

     

       Шагналыг Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга М.Ганчулуун гардуулан өгч, цаашдын ажил үйлсэд улам их амжилтыг хүслээ.

 

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар