ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2021.03.09-19/

 

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 3 дугаар сарын 09-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хугацаанд нийт 83 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 24 хэрэг хэргийн оролцогчдийн хүсэлтээр хойшилж, 59 хэргийг хянан хэлэлцсэн. 

 

     Хянан хэлэлцсэн 59 шүүх хуралдаанд оролцсон 194 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 21, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 173 иргэн оролцсоны 18 нь орон нутгаас оролцсон байна.

 

     Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 173 буюу 89% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсоны 18 нь орон нутгийн иргэд байна.

     Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны

шүүхийн Тамгын газар