Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн “Эрх зүйн боловсрол” академитай хамтран иргэний болон арилжааны эрх зүйн хэлцэлд холбогдох тодорхой тооны шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх судалгааны ажил хийлээ.Phim John Wick: Mạng Đổi Mạng VietSub HD | John Wick | 2014 Phim truyền hình ngắn phim ảnh
Иргэний хэргийн туршлагатай шүүгчид, багш судлаачдаас бүрдсэн судалгааны баг 2020 оны сүүлээс 2021 оны 2 дугаар сарын хооронд тус судалгааны ажлыг хийхдээ арилжааны эрх зүйн хэм хэмжээг шүүхэд хэрхэн хэрэглэж байгаа, энэ хүрээнд ямар асуудал тулгамдаад буйг тодорхойлоход гол анхаарлаа хандуулсан юм.
“Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ”-ээр шүүгчид тухайн тодорхой маргааны арилжааны эрх зүйн шинж чанарыг харгалзаж байгаа нь ажиглагдсан ч холбогдох хуулийн заалтыг арилжааны эрх зүйн суурь зарчмын үүднээс авч үзэх нь учир дутагдалтай, өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байгаагийн улмаас шүүхийн практик нэгдмэл бус байгаа нь харагдсан болно.
“ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ” судалгааны тайланг Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгээр хэвлүүлж шүүгчид, хуульчид, судлаач нарт хүргүүлэхээр бэлтгэж байна.
Судалгааны товч танилцуулгыг http://bit.ly/3kEWdXO линкээр орж үзнэ үү.
ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР