Сингапурын Шүүгчийн коллеж, Сингапурын Менежментийн их сургууль хамтран шүүгчдэд зориулсан "Хууль зүйн ухааны магистр” олгох хөтөлбөрийг энэ онд зарлаад байна. Хөтөлбөр нь мэргэшсэн, гүнзгийрүүлсэн хуулийн онол, практикийн мэдлэг олгохоос гадна шүүхийн менежментийг шинэ түвшинд гаргах залуу шүүгчдийг бэлтгэх зорилготой юм.
2021 онд нийт дөрвөн төрлийн сургалтын төлбөрийн тэтгэлэг зарласан www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピーбөгөөд магистрын сургалтад суралцах сонирхолтой шүүгчид тэтгэлгийн талаарх мэдээлэлтэй дараах http://law.smu.edu.sg/llm/fees-scholarships линкээр орж танилцана уу.
Сургалтын бүртгэл 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дуусах бөгөөд доорх холбоосоор орж онлайн бүртгэл хийхийг анхаарна уу
https://law.smu.edu.sg/llm/online-application
Товч мэдээлэл
Сингапур нь “Азийн Бар” гэгдэх дөрвөн орны нэг бөгөөд эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтээрээ Зүүн Хойд Азид дээгүүрт бичигддэг. Ойролцоогоор 5,000 өмгөөлөгч, 200 орчим шүүгч хууль зүйн салбарт харьяалагдан ажилладаг.
Сингапурын Шүүгчийн коллеж нь 2014 онд Сингапурын Дээд Шүүхийн дэргэд Сингапур Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч Сүндареш Меноны санаачлагаар байгуулагдсан. Тус коллеж нь Сингапур Улсын дээд шүүхийн ивээл дор үйл ажиллагаа явуулдаг.
Тус коллежийн удирдах дээд байгууллага нь удирдах зөвлөл бөгөөд удирдах зөвлөл нь нийт 12 гишүүнтэй. Үүнээс 7 нь дээд шүүхийн шүүгч, 2 нь шүүгч гишүүн болон Сингапур болон олон улсын нэр хүнд бүхий хуулийн сургуулийн профессоруудаас бүрддэг. Удирдах зөвлөлийн дарга болон түүний 2 орлогч нь тус улсын Дээд шүүхийн шүүгч нар байдаг байна.
Тус коллеж нь хууль зүйн судалгаа, шинэлэг санаануудыг хууль зүйн практикт турших, олон улсын шүүх судлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх, шүүгчдийг хэрэгцээ шаардлагатай мэдлэг, мэдээллээр хангах зорилго бүхий сургалт зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг.
2021 онд дараах олон улсын сургалтын хөтөлбөрүүдийг санал болгож байна.
Үүнд:
- гэрчийн мэдүүлгийн үнэлгээ,
- хэргийн хөдөлгөөн,
- хэргийн оролцогчидтой харилцах харилцаа,
- шүүхийн үйл ажиллагааны хөтөлбөр,
- шүүхийн шийдвэр бичих аргачлал,
- шүүх судлал,
Одоогоор тус коллежид нийт 96 орны 1,500 орчим шүүгч сургалтад хамрагдаад байна.
Товч мэдээллийн эх сурвалж: Сингапурын Шүүгчийн коллеж, Сингапурын Менежментийн их сургууль хамтран шүүгчдэд зориулсан "Хууль зүйн ухааны магистр” олгох 2020 оны хөтөлбөрт Монгол Улсаас хамрагдаж буй БГДЭХАШШүүхийн Шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ
ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР