Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоолоор “Коронавируст халдвар (ковид-19)-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг
зохицуулах түр журам” батлагдсантай холбогдуулан Шүүхийн тусгай архивын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж байна.Phim John Wick: Mạng Đổi Mạng VietSub HD | John Wick | 2014 Phim truyền hình ngắn phim ảnh
Иймд Та бүхэн тус архиваас лавлагаа, тодорхойлолт авах өргөдөл, хүсэлтээ Шүүхийн тусгай архивын [email protected] цахим хаягаар болон шуудангаар ирүүлнэ үү.
Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын нөлөөгөөр үүсээд байгаа онцгой нөхцөл байдлын улмаас халдвар хамгааллын дэглэмийг сахиж тендерийн тодорхойлолт болон бусад өргөдөл, хүсэлтийн хариуг хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлт ирүүлсэн цахим хаягаар буцаан олгоно.
Жич: Архивын лавлагаа, тодорхойлолт олгох үйлчилгээний өргөдөл, хүсэлтийг зөвхөн ажлын цагаар хүлээн авах бөгөөд өргөдөл, хүсэлт илгээх иргэн, хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан баримтыг дээрх цахим хаягаар ирүүлнэ үү. Үүнд:
- Хүсэлт / Албан бичгийг ямар байгууллага, албан тушаалтанд хаяглуулж авахаа тодорхой, товчлохгүйгээр бүтэн бичих/
- Хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Архивын үйлчилгээний хураамж төлсөн баримтын хуулбар
/Тодорхойлолт 1 хувь нь 10.000 төгрөг/
Дансны дугаар: 100900005001 /Төрийн сан/
Дансны нэр: ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ ААлба
Гүйлгээний утга: Иргэн, хуулийн этгээдийн нэр, тодорхойлолт авах газрын нэрийг /Шүүхийн тусгай архив эсвэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх/ бичнэ.
Жишээ нь: Шүүхийн тусгай архиваас тодорхойлолт авах бол гүйлгээний утга дээр ... ххк ШТА гэх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тодорхойлолт авах бол ... ххк ЗХАШШ гэж бичих.
Харилцах утас: 70007082
ШҮҮХИЙН ТУСГАЙ АРХИВ